“МОНГОЛ ЭР ХҮН” ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАНЫГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХААН ХОТ БОЛОН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-02
🔸Жендэрийн үндэсний хороо, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол эр хүн” аймгийн эрэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж 400 орчим хүн оролцлоо.
🔸Хэнтий аймгийн нийт хүн амын 50.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь нийгэм, эдийн засаг, улс орны хөгжилд тэдний оролцоо, үүрэг хариуцлага өндөр байгааг илтгэж байна. Цаашлаад эрэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн гол хүч болж, өрхийн эдийн засгийг авч явах, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт идэвхтэй оролцох зэргээр нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна. Гэвч судалгаагаар эрэгтэйчүүдийн дунд нас баралтын түвшин харьцангуй өндөр хэвээр байна.
🔸Энэхүү чуулганаар Монгол эр хүний идеал дүр, үнэлэмж, гэр бүлийн нандин харилцаа, хүүхэдтэйгээ нээлттэй чөлөөтэй дотно харилцаа хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх талаар болон эр хүн өөртөө эзэн байх, гэр бүлдээ эзэн байх, эх орондоо эзэн байх талаар ярилцлаа.
🔸Түүнчлэн Өмнөдэлгэр_сумын_Засаг_даргын_Тамгын_газар, Бор аварга сантай хамтран “Монгол эр хүн” уулзалт хэлэлцүүлгийг сумын 80 гаруй иргэдийн дунд зохион байгууллаа.
🔸Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс сум дээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, #соён_гэгээрлийн чухал ажлыг хийж байгаад талархалтай байгааг илэрхийлж, сум орон нутгаа хөгжүүлэх санал санаачилга гарган ажиллаж буй сайн туршлагаасаа хуваалцлаа.Тус сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд газар нутаг, хүн ам, эдийн засгийн үзүүлэлтээр аймагтаа тэргүүлдэг сумдын нэг юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency