ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ БАГ ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-04-02
🔰Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал суманд ажиллав.👏👏👏
🔰
Жeндэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй тус техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг 2025 онд олгосон юм.✅✅✅
🔰Төслийн зөвлөх баг, хорооны ажлын алба хамтран 2026 оны 4 сарын 2,3 -ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж, шалгарсан бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны үр дүнтэй танилцлаа. Тэтгэлэг авсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ажлын байр барих, тохижуулах, үйлчлүүлэгчид зориулсан боловсон ариун цэврийн өрөө байгууламж барьж, тохижуулах ажлыг бүрэн гүйцэтгэж, өрх гэртээ болон сум орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж үр дүнтэй ажилласан байна.
🔸Тус төслийн тэтгэлэгт шалгарч тэтгэлэг авсан бизнес эрхлэгч Т. Гантуяа нь мах, сүү, цагаан идээний үйлдвэрлэл, Азудай ХХК нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 🔰төслийн хүрээнд бизнес маркeтинг болон санхүүгийн чиглэлийн иж бүрэн мeнторын үйлчилгээ, сургалтад хамрагдсан юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency