ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЖ, ДЭД САЛБАР ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-03
📍#Жендэрийн_үндэсний_хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж орон нутгийн анхан шатанд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна.
📍Энэ хүрээнд #Хэнтий_аймгийн_Цэнхэрмандал_Өмнөдэлгэр_сумдад ажиллаж орон нутгийн бодит нөхцөл байдлын талаар сумдын удирдлага, төрийн албан хаагчид, иргэдтэй ярилцаж, санал солилцлоо.
Түүнчлэн сумын Жeндэрийн дэд салбар хорооны хуралд оролцлоо. Хурлыг Цэнхэрмандал сумын Засаг дарга, дэд салбар хорооны дарга А.Мөнх-Оргил удирдаж, хорооны гишүүн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Статистикийн албаны дарга, Соёлын төвийн дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон багийн Нугаар багийн Засаг дарга нар оролцлоо.
📍#Боловсролын_салбар болон #эрүүл_мэндийн_салбарын тогтолцоо, үйлчилгээ, журам стандартаас хамааран хот суурин газарт шилжин суурших, салангид өрхүүд үүсэх, гэр бүл салалт нэмэгдэх зэрэг асуудлууд гарч байгааг дэд салбар хорооны гишүүд ярьсан юм.
📍Түүнчлэн орон нутагт тохирсон, хэрэгцээ шаардлагад нийцсэн хэрэгжихүйц цогц бодлогыг тууштай #тогтвортой_хэрэгжүүлж үр дүнг тооцох нь чухал байгааг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency