ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ БАГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-04-03
🔰Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төслийн хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал суманд ажиллалаа.👏👏👏
🔰 Тус техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг 2025 онд олгосон юм.✅✅✅
🔰Төслийн зөвлөх баг, хорооны ажлын алба хамтран 2026 оны 4 сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн явцыг үнэлж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын
тэтгэлэг авсан сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхлэгч О. Мөнхдэлгэр болон Нугаар Их Тариат хоршоо нь тэтгэлгийн хүрээнд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлж, малын хашаа барьж байгуулах, тоног төхөөрөмж авах, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ🔰хөдөлмөрөөрөө хорших, хамтын үйлдвэрлэл эрхлэх, хоршооны бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, ажлын байр бий болгох зэргээр үр дүнтэй ажилласан байна.
Төслийн хүрээнд эдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнес маркeтинг болон санхүүгийн чиглэлийн иж бүрэн мeнторын үйлчилгээ үзүүлсэн юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency