МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГА, АЛБАНЫ БУСАД ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-06
✅✅Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго тэргүүтэй албаны төлөөлөгчдтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
✅✅Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Батхишиг нар оролцов.
✅Уулзалтаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жендэрийн тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулганы үндсэн сэдэв болох “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” асуудлаар тус тус санал солилцож хамтран ажиллах чиглэлийг тогтлоо.
✅Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.
🖋️🖋️2025 оны байдлаар Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 300 орчим өмгөөллийн хуулийн этгээд, 2182 өмгөөлөгч байгаагаас эмэгтэй 1080, эрэгтэй 1102 буюу нийт өмгөөлөгчдийн 49% нь эмэгтэй, 51% эрэгтэй гэсэн үзүүлэлттэй байгааг дурдав.
✅Уулзалтын үеэр хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүчирхийллээс ангид эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг өмгөөлөгчдийн мэргэжлийн багц цагийн сургалтын хөтөлбөрт тусгуулах боломжийн талаар ярилцсанаас гадна жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийн эрхийг хамгаалах, нөхөн олговрын тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллах, мөн нэгдсэн статистик үзүүлэлт, мониторинг дүн шинжилгээний тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа талаар талууд онцоллоо.
✅Уулзалтын үр дүнд 2026 онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хуульч, өмгөөлөгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөрийг жендэрийн агуулгатай өргөжүүлэн хөгжүүлж, жил бүрийн зохион байгуулагддаг шинэ өмгөөлөгчдийн сургалтад жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр сургалт орж магадлан итгэмжлэл авах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
✅Жендэрийн Үндэсний Хорооны чиг үүрэг, үндэсний бодлого, зохицуулалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ажлуудтай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ. Энэ хүрээнд Жендэрийн Үндэсний Хорооны салбар хороод болох 21 Аймгийн засаг дарга, Нийслэл, 9 дүүргийн салбар хороодтой хамтарч ажиллах орон нутгийн түвшинд хууль зүйн зөвлөгөө, чадавхжуулах сургалт, жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэрэг болгохоор талууд харилцан зөвшилцлөө.
🔰🔰🔰Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон 21 аймагт 23 салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид тус холбооны салбар зөвлөлүүдтэй жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх салбар хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг уялдуулан хамтран ажиллахаар ярилцлаа.
🔹🔹🔹Мөн тус холбооны холбогдох сургалтын хөтөлбөр, агуулгад жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, уг хөтөлбөрийг хамтран боловсруулж магадлан итгэмжлэл авах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency