“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” ОЛОН ТАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-10
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Жендэрийн үндэсний хороо хамтран, ЭККО-ФАРМ төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмыг тусгах нь” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгэм, судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төслийн танилцуулга, нөхцөл байдлын үнэлгээ, бодлогын дүн шинжилгээний үр дүн, зөвлөмжийг танилцуулсан юм.
🔱🔱🔱Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Адилбиш тус хэлэлцүүлгийн нээлтийн арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, жендэр нь зөвхөн хүйсийн асуудал биш нийгмийн бүх бүлгийн ялгаатай хэрэгцээг бодлого, үйл ажиллагаанд тусгах тухай асуудал болохыг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency