Жендэр ба бодлого төлөвлөлт: Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал”сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт өндөрлөлөө

ЖҮХ, ОБЕГ, Дэлхийн зөн Монгол ТББ хамтран “Эко фарм” төслийн дэмжлэгтэй “Жендэр ба бодлого талөвлөлт” сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг 2026 оны 4 сарын 21-23 ны өдрүүдэд зохион байгуулж, онцгой байдлын салбарын төв орон нутгийн удирдах, гүйцэтгэх албан хаагч, сургалтын алба, хэлтсийн сургагч багш, албан хаагчид хамрагдлаа.

Гамшиг, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хүн амд үзүүлэх нөлөөлөл өсөж буй нөхцөлд гамшгаас хамгаалах үйл


ажиллагааг илүү хүртээмжтэй, оролцоонд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээнд суурилан салбарын алба хаагчдад зориулан тусгайлан боловсруулсан сургалтын агуулгыг агх удаа туршиж байгаагаараа энэ удаагийн сургагч багшийн сургалт онцлог юм.

“Жендэр ба бодлого, төлөвлөлт: Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сургагч багш бэлтгэх сургалтад салбарын 20, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд зэрэг бусад салбар, орон нутгийн жендэрийн асуудал хариуцсан 5 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар жендэрийн үндсэн ойлголт, ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, жендэрийн эрх тэгш байдлыг бодлого төлөвлөлт, хэрэгжилт хяналт, үнэлгээний бүх үе шатад нэгтгэх асуудал, жендэрийн дүн шинжилгээ, жендэрийн статистикийн үндсэн агуулгыг судалсны зэрэгцээ гамшгийн эрсдэлийн удирдлагад жендэрийн ялгаатай нөлөөлөл, нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай иргэдийн онцлог хэрэгцээг ойлгон үнэлэх, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт жендэрийн дүн шинжилгээ хийж, жендэрийн мэдрэмжтэй арга барил нэвтрүүлэх, мөн гамшгийн үеийн үйлчилгээ, хамгааллыг илүү хүртээмжтэй, тэгш зохион байгуулах чадамж эзэмшлээ. Мөн сургалтын арга зүйг орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх ур чадвар эзэмшиж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг илүү системтэй тусган хэрэгжүүлэхэд суралцлаа.
Сургалтыг Гамшиг судлаач, жендэрийн сургагч багш С. Оюунтөгс, гамшгийн удирдлагын олон улсын сургагч багш Н.Өлзиймаа, Жендэрийн сургагч багш, ЖҮХАА-ны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах Д. Батхишиг нар чиглүүллээ.
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын ГХСГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, хурандаа М.Батмөнх, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах,�”ЭККО ФАРМ” төслийн Монгол дахь захирал, Глен Айнсворт, �Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд�Ажлын албаны дарга А.Адилбиш нар оролцож, алба хаагчдад баяр хүргэн, амжилт хүсч, ”Сургагч багш”-ийн гэрчилгэээг гардуулан өглөө.