Хорооны ажлын алба Багануур дүүргийн Жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцлоо

2026-04-29
Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих жил болгон ажиллаж байна.
♦️❇️Хорооны ажлын алба Багануур дүүргийн Жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцлоо.
♦️✳️Тус хуралдааныг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явууллаа. Салбар хорооны хуралдаанд дүүргийн салбар хорооны гишүүд, Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Хорооны ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа, ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар оролцлоо.
♦️🔆Хуралдаанаар дүүргийн статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа статистикийн тоон мэдээллийг, дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах цагдаагийн хошууч А.Солонго жендэрт суурилсан хүчирхийллийн талаар, дүүргийн жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонням 2025 оны дүүргийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагааны тайлан, мэдээлэл 2026 оны төлөвлөгөөг танилцууллаа.
♦️Багануур дүүргийн жендэрийн салбар хороо нь 2025 онд 13 арга хэмжээг төлөвлөж 21,5 сая төгрөг төсөвлөж 14 сая төгрөгийг зарцуулсан байна. Салбар хорооны 2025 онд хийсэн томоохон ажил нь Жендэрийн үндэсний хороо НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хэрэгжсэн “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн чадвар түр алдалттай 903 иргэн, байнгын асаргаа шаардлагатай 421 иргэдээс судалгаа авч “Асрахуйн эдийн засгийн хүртээмжтэй загвар”-ыг гарган бодлогын чиглэл, тогтолцооны зохион байгуулалт, үйлчилгээний төрлийг тодорхойлж Засаг даргаар дэмжүүлэн ажилласан байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency