ХОРООНЫ АЖЛЫН АЛБА НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2026-04-29
✅Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих жил болгон ажиллаж байна.
✅Өнөөдөр (2026.04.29) Хорооны ажлын алба Налайх дүүргийн Жендэрийн салбар хорооны хуралдаанд оролцлоо.
♦️♦️♦️Тус хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн нээж, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга удирдан явууллаа.
Салбар хорооны хуралдаанд дүүргийн салбар хорооны гишүүд, Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Хорооны ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа, ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар оролцлоо.
✅✅✅Хуралдаанаар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл, 2026 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар, Хорооны Ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа ЖЭТБХтХ-иар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх хяналт шинжилгээний тайланг тус тус танилцууллаа.
✅✅✅Налайх дүүрэг нь хотын статустай болох асуудлаар эдийн засаг, дэд бүтцийн чиглэлд илүү анхаарч байгаа бол үүнтэй зэрэгцүүлэн хүний хөгжлийн асуудал, хүн төвтэй бодлогыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхээ илэрхийлж, хуралдаанаар гарсан санал, санаачилгыг ажил хэрэг болгон ажиллахаа илэрхийллээ.
♦️♦️♦️Налайх дүүргийн жендэрийн салбар хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтээрээ нийслэлдээ тэргүүлсэн юм

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency