ЖЕНДЭРТ МЭДРЭМЖТЭЙ САНХҮҮГИЙН ХЯНАЛТЫН ШИНЭ ШИЙДЛИЙГ НУТАГШУУЛАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

2026-05-07
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран зохион байгуулж буй “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурал энэ сарын 5-7 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тус хуралд Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн 40 гаруй улсын төлөөлөл оролцлоо. Хурлын хоёр дахь өдрийн “Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо ба жендэрийн эрх тэгш байдал” хэлэлцүүлгийн хэсэгт ЖҮХАА-ны зөвлөх Б.Оюун зочин илтгэгчээр оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, бодлого эрх зүйн орчин, салбар хоорондын уялдаа, сайн туршлага, санхүүгийн салбар дахь жендэрийн сорилтуудын талаар илтгэл тавьж хурлын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо нь тус нийгэмлэгийн гишүүнээр 2010 оноос хойш ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency