“Төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт”төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо.

2026-05-13
Удирдах зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан, НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш болон нийслэлийн холбогдох албаныхан оролцов.
🔰🔰🔰Тус уулзалтаар байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц арга зүйг системтэйгээр нэгтгэх, төрийн байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй, үр дүнд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлж, чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, чиглэлээ тодорхойллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency