СҮХБААТАР АЙМАГТ “ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ” БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2026-05-18
🔺Жендэрийн Үндэсний Хороо, Канад–Монголын MERIT төсөл, Catalyst+ байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” бүсийн сургалт өнөөдөр Сүхбаатар аймагт эхэллээ.
🔺2026 оны 5 дугаар сарын 18–21-ний өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутгийн удирдлагын байгууллагын 38 төлөөлөл хамрагдаж байна.
🔺Тус сургалт нь “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт”_сургалтын агуулгын хүрээнд үндэсний сургагч багш нарын оролцоотой 2025 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Архангай, Сүхбаатар аймагт нийт 4 удаа хангайн болон зүүн бүсийн 8 аймгийн нутгийн удирдлагын байгууллагын 130 орчим төрийн албан хаагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг хамруулаад байгаа юм.
❇️Сургалтыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат_нээж хэлсэн үгэндээ, Монгол _төрийн_бодлого_иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэдэг, энэ удаагийн чадавх бэхжүүлэх сургалт төсвийн үйл явцад оролцогч хэн бүхэнд орон нутгийнхаа эдийн засаг, нийгэм соёл, байгаль орчны бүхий л асуудлыг цогцоор харж, хязгаарлагдмал нөөцийг оновчтой үр дүнтэй, хариуцлагатайгаар_хуваарилах мэдлэг хандлага бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэж итгэж буйгаа онцоллоо.
❇️Энэхүү сургалтыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Мерит төслийн зөвлөх, доктор профессор Л.Отгонтуяа, Хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч В.Данаасүрэн, Эрх зүйн тэнхимийн багш Н.Болортунгалаг, Мерит төслийн жендэрийн мэргэжилтэн Т.Туул нар удирдан чиглүүлж, ажиглагч багшаар Ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Батхишиг ажиллаж байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency