ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-21
Жендэрийн_үндэсний_хороо, #Азийн_хөгжлийн_банк хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ХХААХҮ-ийн салбарт баримтлах жендэрийн бодлого (2018-2025 он)-ын хэрэгжилтийн үнэлгээг хийж, үр дүн болон дараагийн шатны бодлогын төслийг танилцуулах уулзалтыг өнөөдөр (2026.05.21) зохион байгууллаа.
🔹Уулзалтыг ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг удирдан явуулав.
🔹Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны удирдлага, мэргэжилтнүүд болон тус яамны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, харьяа байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Тус салбарт баримтлах #жендэрийн_бодлого (2018-2025 он)-ын хэрэгжилтийн үнэлгээг тоон болон чанарын аргуудыг хослуулж, холимог судалгааны арга зүйд суурилсан мэдээлэл цуглуулалтыг Хэнтий, Төв, Завхан, Хөвсгөл болон Дархан аймгуудад 2026 оны 02-04 дүгээр сарын хооронд зохион байгуулсан байна.
🔹Дээрх үнэлгээний хүрээнд #Жендэрийн_эрх_тэгш_байдыг_хангах салбар дундын стратеги төлөвлөгөө болон ХХААХҮ-ийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого хоорондын нийцлийн шинжилгээг хийж, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг тус уулзалтаараа хэлэлцүүлж, талуудын санал, зөвлөмжийг авч ажиллалаа.
🔹Уулзалтаас гарсан #санал_зөвлөмжийг үнэлгээний дүгнэлт болон дараагийн шатны салбарын жендэрийн бодлогод тусган сайжруулахаар зөвшилцөв.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency