ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД АРГАЧЛАЛЫН ТӨСӨЛД САНАЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2026-05-25
✅✅✅Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Аргачлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүд ажиллаж байна
​✅✅Ажлын хэсгүүд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”, “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”, “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын төслийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олон нийтэд танилцуулж хэлэлцүүллээ.
🔺🔺Хэлэлцүүлгийг Хансс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан байна.
​♻️♻️♻️Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, аргачлалын төслийг цаашид боловсронгуй болгох ажил үргэлжлэх юм. Хорооны Ажлын алба нь хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын төсөл боловсруулах багт ажиллаж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үеэр 1/Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал, 2/хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал, 3/хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын төслүүдэд жендэрийн үзэл баримтлал, процесын зохицуулалтыг нарийвчлан тусгах талаар саналаа хэлж оролцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency