Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-6 дахь удаагийн сургалт Өмнөговь аймагт зохион байгууллагдлаа

2026-05-27
🌐🌐🌐Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр энэ сарын 26, 27 ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёр өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Хөтөлбөрт зүүн, төв, говийн бүсийн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч 25 эмэгтэй хамрагдаж, итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултанд бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадвараа бататгасны зэрэгцээ өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлагаа хуваалцаж, бие биендээ урам зориг өгөх, түншлэлээ бэхжүүллээ.
❇️❇️❇️АХБ нь тус хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багшийг бэлтгэх замаар хөтөлбөрийг нутагшуулж эхэлсэн бөгөөд Филиппины, Япон, Индонез, Камбож, Монгол таван улсад хэрэгжүүлээд байна.👏👏👏Энэхүү хөтөлбөр нь олон улсын хөтөлбөр бөгөөд 26 улсын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагдсан.
Хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулга, арга зүйгээр мэргэшсэн мастер багш нар чиглүүлдэг бөгөөд 2023 оноос хойш Монгол Улсад нийт 125 оролцогчийг бэлтгээд байгаа юм.
🔰 Хөтөлбөрийн хүрээнд оролцогч эмэгтэйчүүдэд урам зориг өгөх илтгэгчийг урьж оролцуулдаг уламжлалын дагуу салбар бүрд манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдийг оролцуулж, тэдний амжилт, сургамж, түүхийг сонсч харилцан туршлагаа солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency