“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА” БҮСИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-29
🎯Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2026 оны 5 сарын 28-29 ны өдрүүдэд “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдэвт бүсийн семинар зохион байгууллаа.
✅Энэ удаагийн бүсийн семинарт Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй хүн оролцлоо.
✅Тус семинар нь Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийг бүрдүүлэх, орон нутгийн түвшинд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын төлөвлөгөөнд тусгасан үндсэн зорилгуудын хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, бэрхшээл, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, санаачилга, сайн туршлагын талаар хэлэлцэж хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх зорилготой.
✅”ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” бүсийн семинарыг нээж Аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Н.Энхбат, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Азийн Хөгжлийн Банкны үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра Мохан Арора нар үг хэллээ.
✅Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Нийцлийн шинжилгээний аргачлал, туршлагын талаар IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, дата аналист Л.Дашзэвэг нар тус тус танилцууллаа.
✅Уг семинарын нэгдүгээр хэсэгт оролцогчдыг аймаг, аймгаар нь нэг баг болгон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн жендэрийн бодлого, төлөвлөгөө ЖЭТБХСДСТ-ний нийцтэй байдлын шинжилгээг хийлгэж, хоёрдугаар хэсэгт ХХААХҮС-т жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг үнэлгээг танилцуулж, зорилт тус бүрээр багаар ажиллуулан асуудал, шийдлийг ярилцлаа.
✅Уг семинар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгад жендэрийн үзэл баримтлалыг тусгасан санаачилга, туршлагыг хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн жендэрийн ялгаатай нөлөөллийн талаар ойлголтыг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ТХЗ 5), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (ТХЗ 13), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17) болон тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих , орон нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү семинар нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтаж буй арга хэмжээний нэг юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency