СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН АНХАН ШАТНЫ СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЛЭЭ

2026-06-05
✅🔰 Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран тус яамныхарьяа 26 байгууллагын салбар дундын асуудал хариуцсан албан хаагчдад “Жендэрийн анхан шатны сургагч багш” бэлтгэх сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр сургагч багш нартаа гэрчилгээг нь гардууллаа.
📌📌 “Жендэрийн анхан шатны сургагч багш” бэлтгэх тус сургалтаар харьяа байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх, онол арга зүйг практикт суурилсан хосолмол арга зүйтэй холбох, салбарын болон байгууллагын албан хаагчдад жендэрийн ойлголт мэдлэг өгөх, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг боловсруулж, хэрэгжүүлэхэд нь чухал дэмжлэг боллоо.
🔰🔰Сургалтын хаалтын арга хэмжээнд ССАЖЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтантуяа, ЖҮХАА-ны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа нар оролцож, сургалтад хамрагдсан албан хаагчдад гэрчилгээ гардуулж амжилт хүслээ.
Дашрамд дурдахад эрүүл мэнд, барилга хот байгуулалт, татварын байгууллага, түүний харьяа байгууллагууд сургагч багш нарыг салбартаа бэлтгээд байна. Түүнчлэн Дорноговь аймаг жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтыг аймагтаа зохион байгуулж, шаардлагатай төрийн албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэсэн. Ийнхүү жендэрийн сургагч багш нар салбар орон нутагт бэлтгэгдсэнээр ЖЭТБХтХуулийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийг чадавхжуулахад чухал ахиц гарч байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency