“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА” БҮСИЙН СЕМИНАР ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026-06-19
🎯Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн дэмжлэгтэй “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдэвт бүсийн семинарыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 2026 оны 6 сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
✅Энэ удаагийн бүсийн семинарт Хөвсгөл, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Булган аймаг болон Нийслэлийн Багануур дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй хүн оролцлоо.
✅Тус семинар нь орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийг бүрдүүлэх, орон нутгийн түвшинд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын төлөвлөгөөний хэрэгжилтэд тулгамдаж буй бэрхшээл, санаачилга, сайн туршлагын талаар хэлэлцэж хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх зорилготой.
✅Бүсийн семинарыг нээж Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ц.Гончиг, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Мартино Пелли нар үг хэллээ.
✅ Семинарын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Нийцлийн шинжилгээний аргачлал, туршлагын талаар IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач Г.Жаргалмаа, дата аналист Л.Дашзэвэг нар тус тус танилцууллаа.
✅Уг семинар нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хүрээнд жендэрийн үзэл баримтлал бүхий санал, санаачилга, туршлагыг хуваалцах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ТХЗ 5), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (ТХЗ 13), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17) болон тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих , орон нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү семинар нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтаж буй арга хэмжээний нэг юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency