“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ” ЗӨВЛӨЛДӨХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-24
🔹Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Сангийн яам, #Азийн_хөгжлийн_банктай хамтран Ази номхон далайн бүс нутагт “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” техник туслалцааны төслийг 2026-2029 оны хооронд хэрэгжүүлэх зорилгоор хамрах хүрээг тодорхойлох, жендэрийн хариуцлагтай төсөвлөлтийг чиглэлээр #Монгол_Улсын_өнөөгийн_нөхцөл_байдал, ололт, амжилт, нэн тэргүүнд анхаарах асуудлын тухай зөвлөлдөх олон талт семинарыг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
🔹Семинарыг #Жендэрийн_үндэсний_хорооны ажлын албаны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нээлтийг хийж, Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийн чанарыг ахиулах, төрийн санхүүгийн удирдлага, тогтолцоонд “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх” төслийг дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлог бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангахад оруулж буй томоохон алхам.
🔹#Жендэрийн_хариуцлагатай_төсөвлөлт нь шинээр төсөв нэмэх асуудал биш, мөн зөвхөн төсвийн хуваарилалт бус, харин төрийн үйл ажиллагааны үр дүн нөлөөллийг жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаас нь үнэлэх боломжийг бүрдүүлдэг. Энэ нь төсвийн төлөвлөлт, хуваарилалт бүрийн ард эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг олж харж, түүнийг санхүүгийн бодлогоор оновчтой шийдвэрлэх арга хэрэгслийн талаар онцолсон.
🔹Энэхүү техник туслалцааны төсөл нь төрийн санхүүгийн удирдлагын системд жендэрийн тэгш байдлыг нэвтрүүлэх мэдлэгийг хуримтлуулж, баримт нотолгоог бий болгох, #Засгийн_газрын_оролцогч_талуудыг чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хамруулах, #жендэрийн_зөрүүг_үнэлэх арга зүйг боловсруулах, үндэсний түвшинд Жендэрийн хариуцдагатай төсөвлөлтийг хэрэгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ. Түүнчлэн бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт, семинар, мэдлэг түгээх бүтээгдэхүүнээр дамжуулан засгийн газрын яам, агентлагуудын ЖХТ-ийн арга аргачлал, сайн туршлагуудын талаарх чадавхыг бэхжүүлнэ.
🔹Семинарт #Монгол_Улсын_Их_Хурлын_гишүүн О.Саранчулуун болон Үндэсний статистикийн хороо, Эрчим хүч, Зам тээвэр, Хот, байгуулалт, орон сууцжуулалтын зэрэг дэд бүтэц, ЭМЯ, Боловсрол, ГБХНХЯ, ЭЗХЯ зэрэг яамдын төрийн санхүү, хөрөнгө оруулалт, бодлогын газар, хэлтсийн дарга болон холбогдох албан тушаалтан болон #жендэрийн_хүний_эрх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн чиглэлээр ИНБ, эрдэмтэн судлаачид болон тус төслийн олон улсын зөвлөхүүд зэрэг нийт 60 гаруй төлөөлөл оролцсон.
🔹#Семинараар Монгол Улсад Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг хөгжүүлэхэд шаардлагатай хэрэгцээ, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогч талуудтай зөвлөлдөж, үндэсний түвшний шинэчлэлийн процесс, одоо хэрэгжиж буй санаачлагуудын уялдаа холбоог хангах, #техникийн_туслалцааны_төслийн ирэх 3 жилийн стратегийн чиглэлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал, зөвлөмжийг авч ажиллалаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency