ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЭЭЛЖИЛТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-26
🔰Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтыг #”Цөлжилттэй_ тэмцэх_ тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага_ хурал” (COP17)-ын үеэр зохион байгуулах жендэрийн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд өрнүүлэв.
🟩Уулзалтын гол зорилго нь орон нутгийн хөгжил, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр олон улсын хөгжлийн түншлэгчдээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн жендэрийн сайн туршлага, санаачилгыг нэгтгэхэд чиглэлээ.
🔰Тус уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, COP17 Үндэсний хорооны Хамтын ажиллагааны дэд хорооны дарга Н. .Чимгүндарь, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиерден, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Др. Мартино Пелли нар нээж үг хэлэв.
🟩Нээлтийн арга хэмжээний дараа Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш тус хорооны 2026 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратеги болон хэрэгжилтийн явцыг танилцуулав.
🔰COP17 Үндэсний хорооны Ажлын албаны Хамтын ажиллагаа хариуцсан ахлах шинжээч Б.Эрдэнэбаяр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон Ногоон бүсийн арга хэмжээний зохион байгуулалтын талаар, мөн Жендэрийн үндэсний хорооны гишүүн, шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, жендэрийн зөвлөх Б.Оюун нар тус хурлын “Цэнхэр бүс”д зохион байгуулагдах жендэрийн зэрэгцээ арга хэмжэний талаар танилцуулга хийлээ.
✅✅✅Уулзалтын төгсгөлд хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөгчид COP17 бага хуралд хэрхэн үр дүнтэй оролцох, цаашдын дэмжлэг, хамтын ажиллагаа болон шинэ санаачилгуудын талаар санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.
🌐🌐🌐Энэхүү арга хэмжээ нь байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг дэлхий нийтийн үйл хэрэгт жендэрийн мэдрэмжтэй бодлогыг тусгах, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог чанаржуулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency