ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-06-30
♦️Жендэрийн үндэсний хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)- Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй #“Монгол_Улсад_жендэрт_суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор 2026 оны 6 сарын 30-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
♦️🔰Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын дунд “хохирогч төвтэй” хандлагыг төлөвшүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллахаар тохиролцов. Энэхүү түншлэлийн хүрээнд гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагааг зохион байгуулах юм.
♦️🔰Уг зорилгыг үндэсний болон орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг уялдуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Жендэрийн үндэсний хорооны оролцоог онцгойлон тусгасан байна.
♦️🔰Санамж бичигт _ОУЭЗХБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency