ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ЖЕНДЭРИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ” КОНВЕНЦЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХ ХӨНДЛӨНГИЙН ИЛТГЭЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

2026-07-02
🔹️ Олон улсын түвшинд Хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгох шаардлагатайг онцолж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн стратеги төлөвлөгөө (2026–2030)-ний төслийг боловсруулсан байна.
🔹️Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул дээрх стратеги төлөвлөгөөний төсөл болон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцын хороонд хүргүүлэх хөндлөнгийн илтгэлийн төслөө танилцуулж холбогдох талуудын саналыг сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔹️Хэлэлцүүлэгт оролцогчид Хүний эрхийн үндэсний комиссын жендэрийн стратеги нь Комиссын дотоод чадавхыг дэмжихээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тогтолцоонд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлж, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн агуулгыг товч тодорхой байдлаар тусгах талаар ярилцлаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency