ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН САЛБАР, ОРОН НУТГИЙН АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, _Үндэсний эрх чөлөө, _тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, _Ардын хувьсгалын _105 жил, _Ардчилсан хувьсгалын _36 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх ажил үйлсэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан яам, агентлаг, орон нутаг болон ИНБ, олон улсын байгууллагын жендэрийн асуудал хариуцсан албан хаагчдыг _салбарын шагналаар_ шагнаж, урамшууллаа.

Шагналыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга _А.Адилбиш гардуулан баяр хүргэж, амжилт хүслээ.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Зам, тээврийн яамны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн _Сүхээгийн Мяндасмааг,

Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр Үндэсний статистикийн хороо, Статистикч,Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн _Дагвадоржийн Ганчимэг, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн _Содномбазарын Отгонжаргал, Монгол дахь НҮБХХ, Жендэрийн шинжээч _Нарантуяагийн Уянга, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Эрэгтэйчүүдийн асуудал болон Сайн дурынхан хариуцсан багш _Махбалын Цасчихэр,

Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны _“Жуух бичиг”-ээр _Ширмэнгийн Азжаргал, Дорноговь аймгийн ЗДТГ, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн _
Намжинбаатарын Минжирмаа, Жендэрийн Үндэсний Хорооны гишүүн, _IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн захирал, _Батчулууны Мягмарсүрэн, Төв аймгийн ЗДТГ, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ванчигийн Уранчимэг нарыг тус тус шагналаа.