ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР ДУНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-07-31
🔹Монгол Улсын _Ерөнхий_сайдын_ 2023 оны 12 дугаар сарын 205 дугаар захирамжаар байгуулагдсан “Жендэрийн_эрх тэгш байдлыг _хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийн 2 дахь уулзалтыг “Төрийн ордон”-ны “Нутгийн удирдлагын танхим”-д зохион байгууллаа.
🔹Уулзалтыг _ЗГХЭГ-ын дэд дарга _С.Батболд нээж, ажлын хэсгийн гишүүд _71%-ийн ирцтэйгээр, бусад холбогдох яамд болон _Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх _Жендэрийн үндэсний шинжээч, албаны мэргэжилтнүүд оролцлоо.
🔹Уулзалтаар _ЖЭТБХСДСТ-ийн эхний үе шат (2023-2026 он)-ны хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэл, туршлагаа хуваалцлаа.
🔹Уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөө (ЖЭТБХСДСТ)-ний_ “Охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ” 1 дүгээр зорилгын хэрэгжилтийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, _”Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ” 2 дугаар зорилгын хэрэгжилтийг ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Нямсүрэн, _”Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлнэ” 3 дугаар зорилгын хэрэгжилтийг Удирдлагын академийн захирал Д.Байгал, _”Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлнэ” 4 дүгээр зорилгын хэрэгжилтийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, _”Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 5 дугаар зорилгын хэрэгжилтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар тус тус танилцууллаа.
🔹Хорооны Ажлын албанаас дээрх стратеги төлөвлөгөөний явцын хяналт-шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд яамд, холбогдох байгууллагаас _2023-2025_онд ирүүлсэн тайлан, мэдээлэлд үндэслэн хийж гүйцэтгэсэн урьдчилсан үнэлгээний үр дүнг танилцуулсан, үүнд:
🚩”Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлнэ” 4 дүгээр зорилгын хэрэгжилт 70%,
🚩”Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлнэ” 3 дугаар зорилгын хэрэгжилт 66%,
🚩”Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ” 2 дугаар зорилгын хэрэгжилт 50%,
🚩”Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангах” 5 зорилгын хэрэгжилт 40%,
🚩”Охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ” 1 дүгээр зорилгын хэрэгжилт 39%-тай тус тус хэрэгжиж байгаа бөгөөд дундаж хэрэгжилт “53%”-ийн хэрэгжилттэй байна.
🔹🔹🔹Ажлын хэсгийн гишүүд болон холбогдох дэд ажлын хэсгийн гишүүдэд дараах чиглэлийг өглөө. Үүнд:
– Дэд ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын удирдлага зохион байгуулалтаар хангах, тогтмол мэдээллийн урсгалыг сайжруулах, хариуцсан жендэрийн мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангаж ажиллах;
– ЖЭТБХСДСТ-ний зорилго тус бүрийн хэрэгжилтийг бүрэн гүйцэт, бодитой тогтоосон хугацаанд тайлагнах /Боловсролын яам, БОУАӨЯ-нд/;
– ЖЭТБХСДСТөлөвлөгөө нь бие даасан тусгай төсөвгүй. Тиймээс тухайн салбар, байгууллагын бодлого, арга хэмжээний төлөвлөгөө, хэрэгжиж буй төсөл хөтөлбөртэй уялдуулан холбогдох зорилт, арга хэмжээг төлөвлөж, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтөөр дэмжих, тухайлбал, _Төрийн албаны зөвлөл болон _Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хэрэгжүүлж байгаа _”Жендэр сийл хөтөлбөр”-ийн хүрээнд стратеги төлөвлөгөөний 4, 5, 2 дугаар зорилго, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн холбогдох төслүүдтэй хамтран _3 дугаар зорилгын хэрэгжилтийг хангахад анхаарах;
– ЖЭТБХСДСТ-ний хэрэгжилтийн эхний үе шатны үнэлгээг хөндлөнгийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалт хийгдэх тул ЖЭТБХСДСТ-ний хэрэгжилтийн мэдээллийг 2026 оны 8 дугаар сарын байдлаар гаргаж, 09 дүгээр сарын 01-ний дотор _ЖҮХ-ны Ажлын албанд ирүүлэх;
– Хэрэгжилтийн тайлан, мэдээллийг ирүүлэхдээ хэрэгжилтийн нөхцөл байдал, хэрэгжээгүй бол шалтгааныг тодорхойлж үнэн, бодитой, чанарын дүгнэлт гаргах;
Үүнд:
🔸Холбогдох арга хэмжээ хэрэгжихгүй байгаа шалтгаан буюу хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөний улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсон эсэх,
🔸Хэрэв эрх зүйн орчин өөрчлөгдөөд хэрэгжүүлэх боломжгүй болсон бол одоогийн нөхцөл байдалд сайжруулж хэрэгжүүлэх боломж байгаа эсэх,
🔸Холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг шаардлагатай эсэх зэргийг үндэслэл бүхий нотолгоонд суурилж товч тодорхой мэдээлэхийг тус тус зөвлөлөө.
🔹🔹🔹

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency