Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлого Төв аймагт “ДУНД ТҮВШИНД” хэрэгжсэн үр дүн гарлаа

2026-08-06
🔸”Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах жендэрийн бодлого”-ын Төв аймаг дахь хэрэгжилтийн үнэлгээний үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэх хурал 2026 оны 8 сарын 6 -нд аймгийн ЗДТГ -ын хурлын танхимд боллоо. Хурлыг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр удирдаж, ЖҮХ, Ажлын алба, IRIM судалгааны хүрээлэн болон аймгийн ЖСХ-ны гишүүд оролцлоо.
🔹Үнэлгээг Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбар байгууллага хийж гүйцэтгэсэн бөгөөд ЖҮХ, АХБ хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн бодлогоор хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хяналт мониторингийн зөвлөх баг техникийн дэмжлэг үзүүлж, бодлогын үнэлгээ, судалгаа хийхэд сургаж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Дашрамд дурдахад тус төслийн хүрээнд ХХААХҮ салбарт баримтлах жендэрийн бодлогын хэрэгжилтийн эцсийн үнэлгээг үндэсний түвшинд 5 аймаг, 4 сумыг хамруулан хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгжилт 47 хувьтай үнэлэгдсэн байна.
🚩Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооны Төв аймаг дахь салбарын тэргүүн Ц.Батсайхан үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг аймгийн ЖСХ-ны гишүүдэд танилцуулж, үнэлгээ судалгаа хийхэд тулгарсан бэрхшээл, үнэлгээ хийх явцад мэргэжлийн судлаач зөвлөхүүдээс олж авсан мэдлэг туршлагаа онцолж, талархаж буйгаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency