ТӨВ АЙМГИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2026-08-07
🔹Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг 2025 онд сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон.
🔹Ажлын алба, төслийн зөвлөх баг хамтран Төв аймгийн Жаргалант, Баянчандмань суманд 2026 оны 8 сарын 6, 7-ны өдрүүдэд ажиллаж, буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч 6 эмэгтэйн ажлын үр дүнтэй танилцаж, үнэлгээ хийлээ.
🔸🔸🔸Жаргалант сумын иргэн Г.Байгалмаа Хүлэмж, нарийн ногооны үйлдвэрлэл, Д.Наранзаяа Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Д.Баасандэмбэрэл Бейкэри, амттаны үйлдвэрлэл, Б.Оюун Хүлэмж, жимсний мод тариалан, Баянчандмань сумын “Баян 2” бүлэг хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа, Б.Үүрийнцолмон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажлын байр барьж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тэтгэлэгт хамрагдсан байна.
🔸🔸🔸Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төсөл амжилттай хэрэгжиж, хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмж шинээр авч, бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, сав баглаа боодлоо сайжруулж өөрийн брэндинг хөгжүүлснээс гадна санхүү бизнес, татвар, маркетингийн мэдлэг ойлголт нь нэмэгдэж, үр дүнгээ тогтвортой хадгалж ажилласан байна.
💥💥Төслийн хүрээнд эдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэр бүлийн орлогоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлснээс гадна өөрийн дуртай сонирхолтой ажлаа хийж, биеийн болон сэтгэл зүйн хувьд эерэг таатай нөхцлийг өөртөө болон цаашлаад гэр бүлдээ бүрдүүлж, өөрчлөлтийг эхлүүлж чадсан байна. Цаашид тэтгэлгийн шаардлага шалгуурыг хангаж, зарим сайжруулалт хийх болон холбогдох бусад чиглэлээр зөвлөмж өгч ажиллалаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency