Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Хөх болон Ногоон бүсэд 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд ажиллаж байна.
Хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын “Хөх бүс”-д үндсэн болон хамтран 5 хэлэлцүүлэг арга хэмжээ, “Ногоон бүс”-д төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форум болон үзэсгэлэн, танилцуулга, интерактив хөтөлбөрүүдийг төр, төрийн бус, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран арван өдрийн турш зохион байгуулж байна.
Та бүхнийг Ногоон бүсэд 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд арван өдрийн турш байрлан ажиллах Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны “‘ПАВИЛЬОН-35”-д зочлохыг хүндэтгэн урьж байна. COP 17 -Талуудын бага хурлын Ногоон бүс нь Баянзүрх дүүргийн 36-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд тус бүс нь иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновац, нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны нээлттэй орон зай юм.
Та бүхэн манай павильонд зочилж, Монгол оронд болон олон улсад тулгарч буй хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол зэрэг томоохон сорилтуудыг даван туулж буй үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн хариуцлагатай шинэлэг шийдэл, мэдлэг, туршлагатай танилцаарай.