НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ЯВЦЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ 

2023-12-15
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” төслийн хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр/бодлого/ (2020-2025 он)-ийн хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээ, үнэлгээг “Орон нутгийн хөгжлийн бодлого, судлалын төв” ТББ -аар хийж гүйцэтгүүллээ. Энэ хүрээнд жендэрийн бодлогын хэрэгжилтийн үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг тус дүүргийн жендэрийн салбар хорооны дарга, гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгээр дүүргийн жендэрийн бодлогын эхний үе шат буюу 2020-2023 оны хэрэгжилтийн дундаж явцын үнэлгээ “тодорхой үр дүнд хүрсэн” буюу зорилт нь шалгуур үзүүлэлт зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа гэж дүгнэсэн бөгөөд цаашид бодлогын үр дүн, нөлөөг нэмэгдүүлэх, дараагийн үе шат (2024-2025 он)-ны төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, гүйцэтгэл үр дүнг тайлагнахад анхаарах асуудлаар тус тус хэлэлцэв.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency