Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ТАЭЗХА)-ны “Жендэрийн шагнал”-ыг Азербайжан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гишүүн орнуудад жендэрийн эрх тэгш байдлын төлөө амжилт гаргасан хувь хүмүүс болон байгууллагуудад олгох юм.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тууштай, чухал үүрэг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж шагнал хүртсэн байгууллага, хүмүүс 2023 оны 11-р сарын 29-нд Гүрж улсад зохион байгуулагдах Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ТАЭЗХА)-ны “Жендэрийн шагнал" гардуулах ёслол болон эмэгтэйчүүдийн бизнес форумд тус тус оролцох юм.
Иймд 2023 оны Жендэрийн эрх тэгш байдлыг дээшлүүлэхийн төлөөх "Жендэрийн шагнал”-ын эзэд шалгаруулах номинацид (жендэрийн эрх тэгш байдлын төлөө манлайлал үзүүлж хийж хэрэгжүүлсэн ажлаараа сайн туршлага бий болгосон, түгээсэн, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлсэн, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгосон, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг ) эрэгтэй, эмэгтэй хүмүүс, байгууллагуудыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нэр дэвшүүлэхтэй холбоотой мэдээллийг дараах линкээр орж авна уу.
Онлайн нэр дэвшүүлэх үйл а ажиллагааны хугацаа 2023 оны 9 сарын 15-ны өдөр дуусна.