Жендэрийн үндэсний хорооны
ажлын алба нь БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэн (KWDI)-тэй 2021 оноос хамтран
ажиллаж эхэлсэн бөгөөд энэ оны 5 дугаар сард хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг
цахимаар байгуулсан
билээ.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн
хүрээлэн (KWDI) нь Өмнөд Солонгос Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын дэргэдэх
жендэр, гэр бүлийн судалгаанд зориулагдсан засгийн газрын судалгааны төвөөр
1983 онд анх байгуулагдсан бөгөөд 2009 оноос хойш, жил бүр “Ази Номхон Далайн
Хөгжил ба Жендэрийн Форум” олон улсын хурлыг цаг үеийн жендэрийн асуудлыг
хөндөж зохион байгуулж ирсэн. Энэхүү форумыг зохион байгуулснаар бүс нутгийн
засгийн газар, олон улсын байгууллага, хандивлагч агентлагууд болон холбогдох байгууллагуудын
төлөөлөллүүд ололт амжилт, санал санаачлага, сайн туршлагаа хуваалцаж ирээдүйд
тулгарах бэрхшээл, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлдог.
Энэ
жилийн хурал нь “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдвээр зохион
байгуулагдаж байгаа бөгөөд хуралдааны үндсэн илтгэгчээр Жендэрийн үндэсний
хорооны нарийн бичгийн
дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр оролцож мэдээлэл
танилцууллаа. Мөн Вьетнам Улсын Эмэгтэйчүүдийн холбоо, Олон
улсын харилцааны газрын ерөнхий захирал Нгуен Тхи Хоай Лин Эмэгтэйчүүдийн
хөгжлийн хүрээлэн (KWDI)-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны төвийн
захирал, Жисо Юун нар үндсэн илтгэгчээр тус бүр мэдээлэл танилцуулсны дараа БНСУ-ын Сөүл хот дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон Улсын
харилцааны албаны дарга Буеон Ли, БНСУ-ын Жендэрийн тэгш байдал,
Гэр бүлийн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд захирал Сунгми О, KOICA-ын Жендэрийн хөгжлийн
Менежер Чонгсу Нам, Энх тайвны төлөөх эмэгтэйчүүдийн хөдөлгөөний гүйцэтгэх
захирал Янгми Чо болон Үндэсний Дипломат Академийн
туслах профессор Жисун Сонг нар панелистаар оролцож өргөн
хүрээтэй мэдээлэл өглөө.