post image

"ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ МАТИЛЬДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА"

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч М.Димовскаг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т. Энхбаяр тэргүүтэй ажлын алба хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газраас жендэрийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын сацуу тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих, малчин эмэгтэйчүүдэд ногоон чадвар эзэмшүүлэх, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хувийн хэвшлийн байгууллагуудад нэвтрүүлэх, сайн туршлага гаргаж, түгээх зэрэг асуудлаар цаашид хамтран ажиллахаар ярилцлаа. 

Нийтлэл хуваалцах