АРХАНГАЙ АЙМАГ: “АЖИЛ-АР ГЭРИЙН АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ АНХААРСАН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Жендэрийн үндэсний хороо нь 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгох, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд эмэгтэй, эрэгтэй ажиллагчдад тэгш боломж бүрдүүлэхүйц байгууллагын соёл, жендэрийн ялгаварлан гадуурхалт, аливаа хүчирхийллээс ангид ажлын орчинг бий болгох, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн үүрэг хариуцлагыг зохистойгоор хослуулж ажил-ар гэрийн тэнцвэрийг хангасан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” үйл ажиллагааг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар дээр хэрэгжүүлээд байна.
Тус аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй танилцах зорилгоор Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газар, Онцгой байдлын газар дээр очиж ажиллалаа.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫНХАА ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.
Архангай аймгийн Цагдаагийн газар ажиллагсдынхаа ажиллах, ажлын ачаалал, стрессийг тайлах зорилгоор сэтгэл зүйчийг бэлдэж, сэтгэл заслын өрөөг тохижуулан ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн ажиллагсдын болон томилогдон ажиллагсдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.