Хорооны бүрэлдэхүүн

Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолын 6 дугаар хавсрал

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга: -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Гишүүд: -Сонгуулийн ерөнхий хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Үндэсний статистикийн хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Хүний эрхийн үндэсний комиссын дарга (зөвшилцсөнөөр);

-Төрийн албаны зөвлөлийн гишүүн (зөвшилцсөнөөр);

-Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;

-Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга (зөвшилцсөнөөр);

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга;

-Нийслэлийн Засаг даргын орлогч;

-Удирдлагын академийн захирал;

-Хүний эрхийн үндэсний хорооны Ажлын албаны дарга;

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал (тохиролцсоноор);

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Хөгжлийн бодлогын газрын дарга (тохиролцсоноор);

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга (тохиролцсоноор);

-Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал (тохиролцсоноор);

-“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн (тохиролцсоноор);

-Хараат бус судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-“МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор);

-Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч;

-Жендэрийн асуудлаарх эрдэмтэн, судлаачдын бүлгийн ахлагч.

Нарийн бичгийн дарга: -Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency