“НОГООН ИРЭЭДҮЙН ТҮНШЛЭЛ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форум зохион байгууллаа

2026-08-19
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний Хороо, Канад-Монголын Mерит төсөл хамтран 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “НОГООН ИРЭЭДҮЙН ТҮНШЛЭЛ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн форум зохион байгууллаа.
🚩🚩Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (КОП 17)-ын -Ногоон бүс, Өгөөдэй танхимд болсон тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, төрийн бусад төв байгууллагын 130 гаран эмэгтэйчүүд оролцлоо.
🚩🚩Энэхүү форумыг Бээжингийн тунхаглал, ЖЭТБХТХ, ЖЭТБХСДСТөлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчны асуудлаарх бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог хангах, цаашдын хувь нэмэр, үүнд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг тодотгон бэхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.
🚩🚩Форумын нээлтийн арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн дарга ЛХАГВЫН ЦЭДЭВСҮРЭН, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга АДЪЯАЖАВЫН АДИЛБИШ, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд СТИВЕН ДАУСТ нар хүрэлцэн ирж, форумын оролцогчдод амжилт хүссэн юм.
🚩🚩Форумын эхний хэсэгт “Уур амьсгалын өөрчлөлтөд төрийн албаны бэлэн байдал” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн профессор ЦОГТСАЙХАНЫ БОЛОРМАА, “Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих боломж, шийдэл” сэдвээр “Монгол мэйд” ХХК-ны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал БУМХҮҮГИЙН СОЛОНГО нар илтгэл хэлэлцүүллээ.
🚩🚩Форумын хоёр дахь хэсгийг Канад Монголын Мерит төслийн зөвлөх РАДНААБАЗАРЫН АЛТАНГЭРЭЛ удирдан чиглүүлж, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга АЛТАНГЭРЭЛИЙН ЯНЖМАА, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа ЦОГТБАЯРЫН УРАНЧИМЭГ, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын Мэдээлэл, сурталчилгаа, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ЭРДЭНЭБАТЫН ЭРДЭНЭТУЯА, Жендэрийн үндэсний шинжээч БЯМБАСҮРЭНГИЙН ОНОН, Ультрасоник ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Дэд Ерөнхийлөгч, Монголын Ногоон Барилгын Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн БАТМӨНХИЙН ЧИМЭГЦЭЦЭГ нар зочноор оролцлоо.
🚩🚩🚩Форумын хэлэлцүүлгийн хэсэгт байгаль орчныг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад оролцож буй төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл болсон эмэгтэйчүүд зочноор оролцож, байгал орчныг хамгаалалх, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож даван туулах үйл явцад эмэгттэйчүүд хэрхэн манлайлж байгаа, цаашид ямар боломж шийдэл байгааг ярилцлаа.
📍📍📍Форумын оролцогчид ногоон шилжилт дэх төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг “Оролцооноос манлайлал руу, шийдвэрээс бодит үр дүн рүү” агуулга дор – тогтвортой бодлого, – төсөв санхүүжилтийн тогтолцооны бодит өөрчлөлт шинэчлэлт, – хүн төвт ногоон шилжилт, – бодитой үр дүнтэй, олон талт түншлэл хамтын ажиллагаа, – хариуцлага ба урамшуулал гэсэн үндсэн 5 чиглэлд тодорхойлж, олон бодит жишээ, боломж, шийдлүүдийг хуваалцлаа.
📍📍📍Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо холбогдох талуудтай хамтран форумаас гарсан санал санаачилга, уриалгыг төрийн бүх шатны байгууллагад хүргэж ажиллахаар боллоо. 📍📍📍

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency