6.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хороо нь аймаг, нийслэлд салбар хороо, төрийн захиргааны төв байгууллагад салбар зөвлөлтэй байна.
6.2. Салбар хороог тухайн шатны Засаг дарга, салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батална.
6.3. Салбар хороо нь тухайн аймгийн сум, нийслэлийн дүүрэг, хороонд дэд салбар хороо, салбар зөвлөл нь харьяа байгууллага, агентлагт дэд салбар зөвлөл байгуулж ажиллана.
6.4. Салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн нь холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага, агентлаг болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.
6.5. Салбар хороо, зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид болон тухайн шатны Засаг даргын Тамгын газарт жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.
6.6. Салбар хороо, зөвлөл болон дэд салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын үлгэрчилсэн загварыг хорооны Ажлын алба боловсруулж мөрдүүлнэ.
6.7. Салбар хороо, зөвлөл нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрхэлсэн салбарын хэмжээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн зорилтот хөтөлбөр, хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.
6.8. Салбар хороо, зөвлөл нь тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг зохих шатны төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
6.9. Салбар хороо, зөвлөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан албан ёсны маягтаар болон бичгээр дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор багтаан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд хүргүүлнэ. Тайланд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.8, 19.1.9-д заасан мэдээллийг бүрэн тусгана.
6.10. Салбар хороо нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, салбар зөвлөл нь асуудал эрхэлсэн салбарын сайдад ажлаа тайлагнана.
- Нүүр
- Танилцуулга
- Хорооны чиг үүрэг
- Хорооны бүрэлдэхүүн
- Хорооны Ажлын албаны албан тушаалын чиг үүрэг
- Хорооны Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт
- Хорооны Жендэрийн салбар зөвлөл
- Хорооны Жендэрийн салбар хороо
- Хорооны дэргэдэх Үндэсний шинжээчдийн бүлэг
- Хорооны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлэг
- ЖЕНДЭР, ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ
- Хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл
- ЖЭТБХСДСТ (2022-2031)-ний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг
- Мэдээ, мэдээлэл
- Эрх зүйн акт
- Тайлан
- Үйл ажиллагаа
- Салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлан
- Салбар хорооны үйл ажиллагааны тайлан
- Салбарт баримтлах жендэрийн бодлогод хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан
- Орон нутгын жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний тайлан
- Аймаг, нийслэл, дүүргийн итх-ын хүйсийн мэдээ
- Ил тод байдал
- Сургалт
- Сургалтын танилцуулга
- Жендэрийн сургагч багш
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эмэгтэйчүүдийг татан оролцуулах асуудлаарх үндэсний сургагч багш
- Төрийн албаны удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалт
- Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн сургалт
- Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн сургалт
- Судалгаа
- Ном хэвлэл
- Календарьчилсан төлөвлөгөө