ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС ЖЕНДЭРИЙН АСУУДЛААРХ ПАРЛАМЕНТЫН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ҮР ДҮН БОЛОН САНАЛ ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-01-13

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд “Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ үр дүн болон санал зөвлөмжийг танилцууллаа. Дэлхийн улс орнуудын парламент 2010 оноос хойш хүний эрх, жендэрийн тэгш байдлын хангаж буй байдалдаа өөрийн үнэлгээг хийж эхэлсэн байдаг. Монгол Улсын Их хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран 2023 онд өөрийн үнэлгээг хийж үндэсний хэмжээнд танилцуулсан. Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас санаачлан Жендэрийн тэгш байдлыг хангах санал зөвлөмжийг тус үнэлгээний ажлын хэсэгт орж ажилласан Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор, Жендэрийн шинжээч МУИС-ийн СНАТ-ийн дэд профессор М.Батбаатар нар танилцууллаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency