АЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-02-18

Жендэрийн Үндэсний Хорооноос санаачлан гуравдах жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт өнөөдөр эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны Жeндэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Элис Смит, Азийн хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Чандра Мохан Арора, Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч Ж. Чойханд нар оролцож, эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдол, жендэрийн тэгш байдлыг хангахад манлайлагчдын үүрэг, оролцооны талаарх байр сууриа илэрхийллээ.

Манлайллын хөтөлбөр нь Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн зорилт, жендэрийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency