АЖЛЫН АЛБА ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2026-04-10
✳️Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих жил” болгон зарлаж орон нутгийн анхан шатанд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Ажлын албаны ТХБХ-ийн дарга С.Батцэцэг, төслийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа нарын холбогдох төлөөлөл Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, сумын #жендэрийн_дэд_салбар_хорооны хуралд оролцлоо.
Хурлыг сумын Засаг дарга Б.Гомбодорж удирдлаа. Дэд салбар хорооны хурлаар сумын нөхцөл байдлын талаар Сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, дэд салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Хашбаяр мэдээлэл өгч, Хорооны ажлын албанаас аргазүйн дэмжлэг өглөө.
✳️Тухайлбал, Төв аймгийн Жаргалант сум нь газар тариалангийн бүс нутаг учраас төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор залуучууд их суурьшиж, түр оршин суугчдын тоо ихсэж байна. Үүнийг дагаад гэмт хэргийн тоо ихсэх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн бэлчээрийн малын тоо толгой, даац хэтэрснээс үүдэн газар талхлагдаж ирэх 10 жилд хөрсний хуурайшилт, цөлжилт болох магадлалтай байна. 🔺🔺🔺
✳️Энэ асуудал дээр Аймгийн Засаг даргын зүгээс моджуулалт, ойжуулалтыг хийж мөн иргэд олон нийтийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх талаар сургалт, соён гэгээрлийн ажилд анхааран ажиллаж буйгаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency