ЖЕНДЭР, ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ БИЕ ДААСАН ШИНЖЭЭЧ Д.АМАРСАНААД ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-07-03
🔸ЖҮХ-ны Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны төлөөллийн хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүнээр сонгогдсон жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанааг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
🔸Монгол Улс Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенц (CEDAW)- ын Хороонд 40 жилийн дараа дахин төлөөлөлтэй болж дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, цаашлаад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт олон улсын түвшинд дуу хоолойгоо нэгтгэн хувь нэмрээ оруулах болсонд туйлын бахархалтай байгаагаа Ажлын албаны дарга А.Адилбиш илэрхийллээ.
🔸Д.Амарсанаа Шинжээч, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцын хэрэгжилтийг ахиулах, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрх эрх чөлөөг дээдлэн, ялгаварлан гадуурхалтаас ангид, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд ЖЭТБХтХуульд заасан төрийн хариуцлагын зарчмыг баттай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг, мөн энэ хүрээнд түлхэц дэмжлэг өгч ажиллахаа илэрхийлж, чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency