Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлого Хэнтий аймагт “хэсэгчлэн хэрэгжсэн” байна

2026-08-10
🔎 ”Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах жендэрийн бодлого”-ын Хэнтий аймаг дахь хэрэгжилтийн үнэлгээний үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэх хурал 2026 оны 8 сарын 10 -нд аймгийн ЗДТГ -ын хурлын танхимд боллоо. Хурлыг Хэнтий аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх Г.Тайванжаргал удирдаж, аймгийн Жендэрийн салбар хорооны гишүүд, хүнс хөдөө, аж ахуйн салбарын албан хаагчид, ЖҮХ, Ажлын алба, АХБ, IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх менторууд оролцлоо.
🔎🔎”Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах жендэрийн бодлого”-ын Хэнтий аймаг дахь хэрэгжилтийн үнэлгээг Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хийж гүйцэтгэсэн бөгөөд ЖҮХ, АХБ хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн бодлогоор хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хяналт мониторингийн зөвлөх баг Холбоонд техникийн дэмжлэг үзүүлж, бодлогын үнэлгээ, судалгаа хийхэд сургаж, зөвлөгөө өгч ажиллалаа. Тус холбоо нь төр, төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг бүрдүүлж ажилласнаа онцолсон юм.
🔍🔍🔍Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн Б.Цэрэнчимэд үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг аймгийн ЖСХ-ны гишүүдэд танилцуулж, үнэлгээ судалгаа хийхэд тулгарсан бэрхшээл, олж авсан мэдлэг туршлага, цаашид жендэрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулж хэлэлцүүллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency