“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН V ФОРУМ-Д ОРОЛЦЛОО” 

2023-11-08
“ЮНЕСКО”-ын харьяа Монголын Үндэсний комисс, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний сүлжээ хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын үндэсний V форум”-д Жендэрийн үндэсний хороо урилгаар оролцлоо.
Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Цахим иргэншил ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол ба Жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд Жендэрийн тэгш байдлыг хангахад Хэвлэл мэдээллийн салбар болон салбарын бодлого үйл ажиллагаанд нь Жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилчид/ сэтгүүлч зураглаач / хүний нөөц, бэлтгэдэг их дээд сургууль, ажлын байранд Жендэрийн ойлголт мэдлэгийн талаар мэдээлэл өгч иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус форум “Цахим орчин ба Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол: Хамтран хэлэлцэх асуудал” сэдвээр Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, албан ба албан бус боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency