ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ САНГИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-02-05
🔸Өнөөдөр (2026.02.05) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны холбогдох төлөөллүүд болон Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөхийн хамт Сангийн яаманд ажиллав.
🔸️Уулзалтад Сангийн дэд сайд Б.Хулан, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга, Жендэрийн салбар зөвлөлийн орлогч дарга Г.Золбоо, Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч, Жендэрийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Болормаа болон мэргэжилтнүүдийн хамт оролцов.
🔸️Сангийн яамны жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт 2025 онд 88,93 хувьтай дүгнэгдлээ.
🔸️Яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн дүн шинжилгээний дүгнэлт зөвлөмжийн дагуу салбарын хууль эрх зүй, бодлого хөтөлбөрт жендэрийн үзэл баримтлалыг тусгах, ялангуяа салбар, орон нутаг, байгууллагын төсвийг төлөвлөх батлах, хэрэгжүүлэх, хянаж үнэлэх үе шат бүрд жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, өмнөх төслийн хүрээнд боловсруулсан
📍Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх аргачлал, журмыг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн замын зураглал /2022-2030/-ыг батлуулах чиглэлд хамтран ажиллах
📍Цалин хөлсний ялгаатай байдлын өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийх,
📍Олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангах
📍Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency