
Өнөөдөр (2026.02.11) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч, Ажлын албаны холбогдох төлөөллүүд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллав.

Уулзалтад ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Загарсүрэн, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, Төрийн захиргааны удирдлагын газрын салбар хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Б. Батцэцэг нар оролцлоо.

Уулзалтын үед цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хувийн нууцыг хамгаалахтай холбоотой асуудлаар хууль эрхзүйн орчныг бий болгож, жендэрийн үзэл баримтлал тусгахыг онцгой анхаарах тухай асуудлаар санал солилцов.

Мөн ЖҮХАА-наас ЦХИХХЯ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийг үнэлж, зөвлөмж өглөө.

ЖЭТБХтХууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031), Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдлыг бууруулах төлөвлөгөө (2024-2027) болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг олгох, сургалт, нөлөөллийн ажлыг орон нутаг дах харъяа байгууллага, нэгжид зохион байгуулж, үр дүнг тайлагнах, ЖМТ-ийг бүх түвшинд нэвтрүүлэх хүрээнд эрх зүй, бодлогын орчны дэмжлэгийг бий болгох,

Хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хангах, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлж, холбогдох сайн туршлагыг тайлагнах, сурталчлах,
Салбарын албан хаагчдын хөдөлмөрийн оролцоо, үнэлэмж, цалин хөлсний судалгааг хүйсээр ангилан гаргаж жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх,

Хорооноос өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу Жендэрийн мэргэжилтний албан тушаалын чиг үүргийн шинжилгээг нарийвчлан дахин хийж гүйцэтгэх, жендэрийн мэргэжилтний албан тушаалыг Бодлого төлөвлөлтийн газарт бий болгох,

Төрийн албаны удирдах албан тушаалтны жендэрийн цахим сургалтад жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, цаашлаад салбарын удирдах албан хаагчдыг бүрэн хамруулах,

Яам, харъяа байгууллагаас бэлтгэсэн сургагч багш “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайлангаа холбогдох хөтөлбөр, баримтын хамт тайлагнаж ажиллах,

Яамнаас хийж гүйцэтгэсэн хууль тогтоомж, эрх зүйн орчны жендэрийн дүн шинжилгээ, судалгааны дүнг Хороо, түүний ажлын албатай тухай бүр хуваалцаж мэдээлэл солилцох зэрэгт анхаарч ажиллах талаар ярилцлаа.