ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САРЫН ХУВААРЬТАЙ ТАНИЛЦАНА УУ

2026-02-16
🔸️21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга нарт Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын 2026.02.03-ны өдрийн 17 тоот албан бичгээр хуваарьт заасан сарыг жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг идэвхжүүлэх сар болгон зарлаж холбогдох хэлтэс, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй ажиллах, хэрэгжилтийг тайлагнан ажиллахыг чиглэл болголоо.
Мөн Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл хуваарийн дагуу аймаг, дүүргүүдэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн 2025 оны үнэлгээ, зөвлөмжийг өгч, газар дээр нь очин ажиллах юм.
📍Тухайлбал:
Нутгийн захиргааны байгууллагууд нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтийг харьяа орон нутагтаа хангуулах, жендэрийн асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөрт системтэй тусган, жендэрийн тэгш байдлын судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг бууруулах, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо, боломжийг тэнцвэржүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.
🔸️Үүнд:
-Салбар хороог хуралдуулж, гишүүдийн чиг үүргийг тодорхойлох;
-Орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах;
-Олон талт мэдээлэл (нас, хүйс, орлогын эх үүсвэр, ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, хүчирхийллийн үзүүлэлт гэх мэт)-ийг цуглуулах, жендэрийн статистикийг хөгжүүлэх;
-Харьяа орон нутгийн түвшний жендэрийн өнөөгийн байдал, боломж, эрсдлийг тодорхойлох суурь судалгаа явуулж, цаашдын бодлого үйл ажиллагааны суурь баримт бичиг болгон ашиглах;
-Нутгийн захиргааны байгууллагын ажилтан, холбогдох албан тушаалтнуудын жендэрийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах;
-Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах;
-Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгах, шаардлагатай тохиолдолд хөгжлийн түнш байгууллагаас дэмжлэг авахаар холбогдох арга хэмжээ зохион байгуулах.
👇ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САРЫН ХУВААРЬТАЙ ТАНИЛЦАНА УУ

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency