ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-02-16
🔸Өнөөдөр (2026.02.06) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны холбогдох төлөөллүүд болон Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх Ж.Сүхжаргалмаа нар Батлан хамгаалах яаманд ажиллав.
ЖҮХ-ны Ажлын албанаас Батлан хамгаалах яамны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн 2025 оны үнэлгээний талаар танилцуулж, зөвлөмж өглөө.
🔸Яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн дүн шинжилгээний дүгнэлт зөвлөмжийн дагуу тайлагналтыг сайжруулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах, хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудад жендэрийн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх
🔸Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар олон улсын сайн туршлагуудыг судалж, бие даасан хараат бус бүтэц ажиллуулах, санал гомдол хүлээн авах механизмийг сайжруулах, салбарын сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцав.
🔸Уулзалтад ЗХЖШ-ын Орлогч дарга, Бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, Хурандаа М.Батхуяг
ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Хурандаа Л.Дагвасүрэн, ЗХЖШ-ын Цэргийн алба, сэтгэл зүйн хангалтын газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн сэтгэл зүйн ажиллагааны төлөвлөлтийн мэргэжилтэн, социологич, хошууч О.Гэрэлзаяа,Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, судлалын ахлах их эмч, Хошууч Д.Солонго, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Баатарсүрэн, БХЯ-ны СБТГ-ын газрын батлан хамгаалахын эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Энхзаяа нар оролцлоо.
Дүн шинжилгээний дүгнэлт, зөвлөмж:
🔸Салбарын хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх,
🔸Салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомжид жендэрийн үзэл баримтлал тусгах,
🔸Албан хаагчийн ажлын байрны сэтгэл ханамжийн талаар судалгаа хийх, жендэр хүний эрхийн асуудлаар зөвлөмж өгч ажиллах,
🔸Хорооноос өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу Жендэрийн мэргэжилтний албан тушаалын чиг үүргийн шинжилгээг нарийвчлан хийж гүйцэтгэх, бие даасан мэргэжилтэнг салбарын онцлог хэрэгцээнд суурилж төсөв орон тоонд багтаан ажиллуулах,
🔸Яам, харьяа байгууллагын жендэрийн сургагч багш нарыг “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайлангаа холбогдох хөтөлбөр, баримтын хамт тайлагнаж ажиллах зэрэг зөвлөмж өгч, талууд байр сууриа илэрхийлэн санал солилцов.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency