НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр (2026.02.16) НҮБ-ын жендэрийн ажлын хэсэг, түнш байгууллагуудтай ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг нар болон Ажлын албаны холбогдох мэргэжилтнүүдийн хамт санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч, Жендэрийн ажлын хэсгийн дарга Матилда Димовска, НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газрын Хүний Эрхийн Үндэсний Зөвлөх Ч.Алтангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л. Билгүүн, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Уянга, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн ажилтан Женни Као нар оролцов.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч, Жендэрийн ажлын хэсгийн дарга Матилда Димовска хэлэхдээ, “ЖҮХАА-наас хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн асуудлыг анхаарах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаад баяртай байна.

Мөн Жендэр сийл хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлэхэд хамтарч байгаад талархал илэрхийлье” хэмээлээ.
Уулзалтаар Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанаас 2026 онд хийхээр төлөвлөсөн ажлуудтэй танилцаж, жендэрийн тулгамдсан асуудлын хүрээнд ярилцаад цаашид хийгдэх ажлууд болон хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, нарийвчилсан төлөвөлгөө гарган хэрэгжүүлэхээр тохиров.