
Салбарын хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг жендэрийн мэдрэмжтэй/хариуцлагатай болгох арга зүйг нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх, салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомжид жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах,салбарын хамтын хэлэлцээрт орсон жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээний хэрэгжилтийг тогтмол үнэлж, тайлагнах

Салбарын албан хаагчдын хөдөлмөрийн оролцоо, үнэлэмж, цалин хөлсний судалгааг хүйсээр ангилан гаргаж, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх,

Хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хангах, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд яамны оролцоог нэмэгдүүлэх, холбогдох сайн туршлагыг тайлагнах, сурталчлах,

Ажлын байрны бэлгийн дарамтын талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх талаарх тогтолцоог бүрдүүлэх, хуульд заасны дагуу жил бүр холбогдох судалгаа авах, сургалт хийх ажлыг тогтмолжуулж, үр дүнг холбогдох тайланд тусгаж ирүүлэх,

Жендэрийн дэд зөвлөлүүдийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад байгуулж, үйл ажиллагааг арга зүйгээр хангах,
Албан хаагчийн ажлын байрны сэтгэл ханамжийн талаар судалгааг эцэслэж, үр дүнг салбарын албан хаагчдад танилцуулж хэлэлцүүлэх, жендэр хүний эрхийн асуудлаар дүгнэлт зөвлөмж өгч ажиллах,

Яам, харьяа байгууллагаас бэлтгэсэн сургагч багш нарыг “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайланг холбогдох хөтөлбөр, баримтын хамт тайлагнаж туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцож ажиллах, гэх зэрэг асуудлын талаар ярилцаж, санал солилцов.