
Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул, Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Рэнцэнханд нар болон холбогдох ахлах шинжээч нарын хамт оролцлоо.

Уулзалтаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, ялангуяа эрэгтэйчүүдийн гэнэтийн зуурдын нас баралтад нөлөөлдөг нэг хүчин зүйл болох АЖЛЫН БАЙРНЫ АЮУЛГҮЙ ОРЧИН, ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН АСУУДАЛД АНХААРАХ,

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асрахуйн хөдөлмөрийн хөнгөвчлөх талаар анхаар ч хөдөлмөр эрхлэлт, орлого, эрүүл мэнд болосвролын үйлчилгээ зэрэг асуудалд цогц бодлогын шийдэл гаргах зэрэг өргөн хүрээнд санал солилцов.
Үүнд:

Салбарын хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх, салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомжид жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах, тайлагнах, ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА СТАНДАРТУУДАД ЖЕНДЭРИЙН АУДИТ ХИЙХ,

Салбарын албан хаагчдын хөдөлмөрийн оролцоо, үнэлэмж, цалин хөлсний судалгааг хүйсээр ангилан гаргаж, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, эрэгтэйчүүдийн Хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хангах, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд яамны оролцоог нэмэгдүүлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлөлийн гурван талт үндэсний хорооны баталсан ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ.

Албан хаагчийн ажлын байрны сэтгэл ханамжийн талаар судалгааг гүйцэтгэж, үр дүнг салбарын албан хаагчдад танилцуулж хэлэлцүүлэх, жендэр хүний эрхийн асуудлаар дүгнэлт зөвлөмж өгч ажиллах,

Яам, харьяа байгууллагаас бэлтгэсэн сургагч багш нарыг “Жендэрийн үндэсний болон анхан шатны сургагч багш, жендэрийн мэргэжилтний цахим платформ”-д бүртгүүлж, сургалтын тайланг холбогдох хөтөлбөр, баримтын хамт тайлагнаж туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцож ажиллах,

Салбарын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үе шаттай төлөвлөлт хийж тусгай арга хэмжээ авах, тайлагнах, сайн туршлагыг түгээж танилцуулах, зэрэг асуудлаар ярилцав.