ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-02-16
🔸️ Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч, эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд болон Ажлын албаны холбогдох төлөөллүүд Хот байгууллалт, барилга, орон сууцжуулалтын яаманд ажиллав.
🔸️Уулзалтад ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Жендэрийн салбар зөвлөлийн дарга М.Баяраа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн О.Одбаяр, ХББОСЯ-ны ТЗУГ-ын ХХ-ийн дарга Б.Сүхбат, Салбар зөвлөлийн гишүүн, Монголын Мянганы сорилтын сангийн Жендэр, нийгмийн оролцоо хариуцсан менежер А.Отгончимэг, ХББОСЯ-ны ТЗУГ-ын Гамшгийн эрсдэл, жендэрийн төлөвлөлт зохицуулалт хариуцсан шинжээч Э.Усанболор нар оролцлоо.
🔸️ЖҮХАА-наас тус яамны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийн үнэлгээг танилцууллаа.
ХББОСЯ нь жендэрийн салбар зөвлөлийг 2024 оны А/131 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан бөгөөд ТЗУГ-т 2024 оноос хойш жендэрийн асуудал хариуцсан шинжээчийг томилон ажиллуулж байгаагаараа онцлог юм.
🔸️Түүнчлэн Салбарын жендэрийн бодлого болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд яамны ХШҮДАГ-аас жил бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, ЖҮХ-нд хүргүүлэх; болон салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар ажилтнуудыг мэдээллээр хангах;
🔸️Бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлагналтыг сайжруулах
🔸️Хөгжлийн түншлэгч болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангах
🔸️Гадна тохижилт, дэд бүтэц, хүртээмжийн асуудлаас гадна барилгын дотор орчны эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан чанартай материал ашиглаж байгаа эсэх дээр анхаарал хандуулах
🔸️Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд ярилцаж санал солилцов.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency