ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-02-16
🔸️Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч болон Ажлын албаны холбогдох төлөөллүүд Зам тээврийн яаманд ажиллав.
🔸️ Уулзалтад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Стандарт статистикийн хэлтсийн дарга Д.Гэрэлням, Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа нар оролцов.
🔸️Уулзалтаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбарын жендэрийн бодлого үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, ахиц, дэвшил зэргийг ярилцав.
Мөн ЖҮХАА-наас тус яамны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн 2025 оны үнэлгээ, зөвлөмжийг танилцуулж ажиллалаа.
📍Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг салбарын хуулиудад тусгахад анхаарах,
📍нийтийн тээврийн аюулгүй байдал, хүртээмж, жендэрийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн эсэхэд жендэрийн дүн шинжилгээг хийх, зам тээврийн аюулгүй байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхааран ажиллах
📍 нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мөн зам тээврийн салбар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох үйл ажиллагаануудыг 2026 оны 04 дүгээр сард эрчимжүүлэн зохион байгуулахаар зөвшилцлөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency